Халхын хэцүү То ван гэж хэн бэ?

Удиртгал

Халхын Хэцүү ТО ван гэж алдаршсан Бат-Очирын Тогтох төрийн аж төрөх ухаан амьдрал хийгээд сургах үйлийн тухай эрдэмтэн судлаачид хэдийнээс судлан туурвиж ард олны дунд түүний сургаал домог мэт дэлгэрэн эрдэмтэн Баудин судалж англи хэлээр орчуулжээ.

1965 онд дэлхийн монголч эрдэмтдийн анхдугаар хурал дээр түүний илтгэл тавигдсанаас хойш 1967 онд академич Ш.Нацагдорж доктор проферссор П.Хорлоо нар түүний “Аж төрөхийн сургаалыг анх судлан олны хүртээл болгожээ.

Ардчилал хөгжсөнөөр нийгмийн бүхий л салбарт өөрчлөлт гарч, түүний бүтээлийг олон хэлбэрээр судлах болсоны зэрэгцээ түүний бүтээлээр лавлах бичиг гаргаж зарим бүтээлийг кирилл бичгээр хэвлэн кино зохиол гаргасан.

2002 онд “То ван судлалын” төв байгуулагдан ажилласанаар түүний зохиол бүтээлийг эрчимтэй судлах болсон.

То ван

То ван гэж олонд алдаршсан Бат-очирын Тогтох төр 19-р зууны Монгол нэрт соён гэгээрүүлэгч сурган хүмүүжүүлэгч хошуу ноён хүн байжээ. Илдэн вангийн хошуу ноёны хэргэмийг 46 жил хашихдаа 33 жил д Хэбэй ван 9 жил Сэцэн хан аймгийн чуулган даргаар ажиллажээ. Тэр үеийн Тамсагийн тал нутгийг эзэлж байсан халхын Илдэн ван Тогтох төрийн хошуу гэж байв. Монгол улс тэр үед улс төрийн тусгаар тогтонолоо алдаж манж дайчин улсын харьяат хязгаар нутаг байсан хэдий боловч Тогтох төр ван хошуу ван ноёны албан тушаал авч нутаг хошуундаа эдийн засаг соёлын томоохон өөрчлөлт зохион байгуулалтыг хийж олонд алдаршиж байсан. Илдэн вангийн хошуу 40000-км нутагтай 100 шахам мянган малтай 10 гаруй мянган хүн амтай (үүнээс 1000 лам ) байжээ. Лам нарын тоог жил бүр бууруулан 1 хийдэд 30 аас илүү лам байх ёсгүй гэж үзэж байв. Монголын нүүдэлч мал аж ахуйг сонгодог хэлбэрээр хөгжүүлэхийн зэрэгцээ хошууныхаа ард түмний аж амьдралыг сайжруулж, 4 жас 4 сүрэг зохион байгуулж арилжаа худалдааг хөгжүүлсэн байна. Нутаг орондоо цэмбэний үйлдвэр шаазангий үйлдвэр, ваарны үйлдвэр, барилга чимэглэлийн үйлдвэр, усан тээрэм зэрэг байгуулан үйлдвэрлэл явуулах болсонЖишээл бэл сүм дуганын барилгын барилга байгууламж олноор бариулж , 89 тохой Жигжид ( Жиг ва жид жав ) Жанрайсаг бурхныг Халхын голын үзэгсэлэнт дэнжийн 21340 ам метр талбайг эзлүүлэн бүтээлгэжээ. Бурханы чимэглэл хийх чулуу ойр хавьд байхгүй учир Буйр нуурын хадан цагаан гэдэг чулуун хайргыг буталж сангийн далайн усаар найруулж холин хйимэл чулуу болгон бүтээж өнгө будаг оруулан хийжээ. Бурхан бүтээх ажилд нутгийн бүх улс анчин гөрөөчин аянчин нүүдэлчин сохор доголон дүлий эмгэг согогтнуудыг хүртэл дайчлан ажлын хөлсийг өдөрт ьн олгодог байжээ.

-Түмэн –Өлзийт овооны энгэрт “Соёлыг бардруулагч сүм “байгуулж байсан

Цогчин-хурлын дуган

Чойр-гүн ухааны дацан

Дагва-ном хаялцаж зэрэг дэв олгодог дацан

Дүйнхор-шашны зан үйлийн дацан

Мамба-эмнэлгийн

Хөлгийн багачуудын чуулга зохион байгуулж авяастай хүүхдийг сурган боловсруулж байжээ.

Үүнд: Хятад, Төвд, Монгол хэл бичиг 4 ухаан дуу, бүжиг, шүлэг театрчилсэн шийн тоглолт хйиж байжээ.

Монгол сургууль (300 хүүхэдтэй ) байгуулан ноёд түшмэд –ийн хүүхдийг заавал сургаж, ардын хүүхэд сурч болно. Өөрийн зохиолсон” оюун билгийн соёрхол “хэмээх номоороо хичээллүүлж байсан. Оюун билгийн соёрхол хэмээх энэ номыг 1864 онд (Бүрэнт засгийн III он ) бээжин явах зуур сүйх тэргэн дотор зохиосон гэдэг. Захирагч занги шүүн тунгааж хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ ном 123 үсэгтэй цагаан толгойн ном бөгөөд хэл зүйн олон дүрмийг багтаасан одоо болтол судлаачид сонирхон судласаар байгаа ном юм. То ван аж төрөхийн ухаанд мэргэшсэн хүн байсан төдийгүй маш хөдөлмөрч дайчин хатуу шаардлагатай тул хэцүү То ван ч гэж нэрлэдэг байжээ. Тэрэээр сангийн далай нуурыг байгуулан түүндээ түншлэн давсны үйдвэр байгуулсан.

Нутгийн хүмүүсийн хэлэлцэж тэмдэглэгдэн үлдсэнээр энэ нутагт хужир давс их ховор байжээ. Дол нуурын худалдаачидтай гэрээ хэлцэл хйиж 100 бяруу өгч 7 тэрэг давс авахаар тохиролцож тохиролцоо ёсоор цагаан сарын шинийн нэгнээс өмнө хуучин цаг битүүрэхээс өмнө авахаар тохиролцжээ .Өвөл нь цас их унасанаас болж зам харгуй гарахгүй байсаар хаврын адаг сарын үеэр тохиролцсоноор 7 тэрэг давс ч орж иржээ. Гэвч То ван ирэхээр нь давс манайд цагаан сарын өмнө хэрэгтэй байсан одоо давс хэрэггүй. Бүх бяруу маань шүдлэн

болчихсон учир одоо манайд бяруу байхгүй хэмээн наймаа хийхээс татгалзжээ.Ингээд наймаачид аргагүйн эрхэнд давсаа асгаж буцсан гэнэ.

Энэ давс урган тэлсээр сангийн далай нуур үүсчээ.Тамсагийн тал нутагт “Утай, Гүмбэнг Монголдоо байгуулж мөргөлийн газар байгуулна гэж “хиймэл уул байгуулж байсан.Гэтэл энэ ард түмний эсэргүүцэлтэй тулгарч Түвдэн гэдэг нутгийн ардаар удирдуулсан зэвсэгт бослого гарч манжийн цэргийн тусламжтай дарсан гэнэ.То ван газар нутгаа өргөжүүлэх тэлэхийн төлөө ямагт тэмүүлдэг байсан.

Үе үе хилийн маргаан асар их гардаг байжээ.Ж-нь Вангийн цагаан уул хэмээн нэрийдсэн Соёлз уулыг хилийн хэлэлцээ хийж үхрийн ширний чинээ газар авья хэмээсэнээр авч чадсан гэнэ.Мөн хилийн зургийг хийж байх үед буусан цох (алтан өргөөний тусламжтайгаар)Цохт хэмээн нэрийдсэн газрыг авч чадсан гэнэ.Нутаг орондоо 6 зүйлийн тариалан эрхэлж байсан.

-Амуу будаа(Чангаамал)

-Улаан будаа

-Арвай будаа

-Хуурай тутрага

-Хар будаа

-Хөц будаа(хөх тариа)

Халх голын усыг салбарлуулан урсгаж байсан.

Хэбэй вангийн аж төрөх сургааль номдоо мунхгийг аж төрөх сургаалиар сэнхрүүлнэ.Үүнд:

Юу хийж чаддаг бол түүнийгээ уйгагүй,залхуугүй,тасралтгүй үргэлжлүүлэн хйиж бай.Адаглаж араг үүрээд аргал түүгээд байвал уул овоо мэт аргал хуралдана.Гал алдахгүйн тулд хятад пүүст аяга,сав,араг савраар ч бол арилжиж болно.

Нэгэн үйлийг бүтээхдээ дашрамд хэд хэдэн үйлийг давхар бүтээж бай.хэмээн үргэлж сануулан захидаг байжээ.

Долнуураас хонь худалдаж авчээ.

Хонио тууж ирэхдээ хонь болгоны нуруунд “500 хонинд 1000 жин давстай”ирж байжээ.Эдгээр хониор сүргийн бүтэц сайжруулж байсан.

Монгол хонь хэдийгээр нутаг орондоо зохицсон тэсвэр тэвчээртэй боловч мах нь бага ашиг өгч байснаас баргын ууцан сүүлт гэдэг хониор эрлийжүүлж махны чиглэлийн хонь өсгөж байв.

Үр хүүхдээ үнэн тахимдуу ачлалт болгон өсгөвөөс зохино.Ер ёс журам ба дөлгөөн эелдэг авиргүй бөгөөд булаах алах эрэлхэх хүмүүнийг сайн эрд үл тооцно.

Хулгайч яргач зальт бөгөөс мэргэдэд жигшигдэнэ гэжээ.

Хойч үедээ уламжлуулан монгол үсгээр их судрыг орчуулсан тул номт ертөнцийн ямрыг мэдэхэд хялбар болно.Иймд бичиг үсгийг үл хэрэгсэн гээх аргагүй.

Учир иймээс монгол үсгээ хичээнгүйлэн сурч эрдэмтэй чадалтай бол сая сайн эр болно гэжээ.Нутгийн ардууд ч энэ сургаалыг даган түүний сургаалыг судар болгон баринтаглаж бурхантайгаа хамт залж байжээ.

Гурван муу заяаны зовлонгоос гэтэлгэх 10 хар нүглийг тэвчээд 10 цагаан буяныг эдэлж тэнгэр лам 3 эрдэнийг шүтэн хүн болсон хэргээ бүтээтүгэй.

Дүгнэлт

То вангийн тухай миний энэ илтгэл нь цоо шинэ судалгаа биш.Олон эрдэмтдийн судалж ард түмний үеэс үед дамжин ирсэн үг яриаг хэлсэн хүн нь энэ хүн юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.Эрдэмтдийн судалсан бүтээлийг сурвалжлан нийлүүлж та бүхэнд хүргэж байгаа юм.Мөн барилгын сургуулиуд олон жилийн турш хадгалагдаж үлдэж чадсан монгол уран барилгын бүтээл болох тэр хийд балгадын суурийг шинжлэн судалж үзээсэй.Заавал судлаач бэлтгэдэг сургуулиас судлаач төрөх албагүй.Бид барилга судлаачдыг бэлтгэж болно.Үүнд:Дорнод аймгаас барилгын сургуульд суралцаж байгаа инженерийн ангийн оюутнуудад хийц загварыг нь,материалын ангийн оюутнуудад орц байдлыг нь мэдээд ир гэсэн даалгавар өгөөд судалгаа хийж болно шүү дээ гэдгийг л санал болгох гэсэн юм.Тэр тусмаа Монголд барилгын урлаг,аж ахуй, бизнес,сургалтын онол тэр олон жилийн өмнө хөгжиж байсаныг бодохоор их сонин санагдаад энэ сэдвийг сонгож авсан юм.Саяханаас л жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлье газраа ашиглая гэж яригдаж байхад То ван тэр бүхнийг аль хэдийн хийж байсан хөгжүүлж байсаныг дуулгая хэмээн бодсон юмаа.Одоо харин “Оюун билгийн соёрхол” гэдэг анхны 123 үсэгтэй цагаан толгойг сурвалжлан судалж үзэх сонирхол төрж байна.

Ном зүй

  1. 1. Ш.Нацагдорж доктор профессор
  2. То ван түүний сургаал ШУАХ УБ 1968
  3. 2. Б.Палам доктор профессор
  4. То ван судлал дахь шашны асуудал “Илтгэл” өгүүллийн эмхэтгэл УБ 2002 он
  5. 3. Го.Гантогтох профессор                                                                                     Оюун билгийн соёрхол номын тухай МУИС                                                      “Эрдэм шилжилгээний” илтгэл УБ 2003
  6. 4. Ван Тогтох төрийн мэндэлсэний 205 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн                                                               эмхэтгэл. Улаанбаатар хот 2002 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)