Сайхан ярих бол урлаг.

Сайхан ярих тусам сонсогчдын сэтгэлийн гэрэл нь бадран асдаг. Үгийг онож хэлнэ гэдэг бол бас урлаг. Үг буу зэвсэг шиг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж бас чадна. Энэ урлагийг эзэмшсэн хүнийг лектор хүн гэж бид ярьдаг. Мэдээж хэрэг лектор болж олон мянган хүний оюун ухааныг эзэмдэхийг хүсвэл Илтгэх урлагийн ач холбогдолыг сайн ойлгосон байх хэрэгтэй. Илтгэх урлагт чин сэтгэлээсээ дурлах хэрэгтэй. Илтгэгч болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс ихэвчилэн байнга л ярьдаг хүнийг лектор хүн гэж ойлгодог. Лектор хүн уг нь бага ярьдаг байсан. Харин маш сайхан ярьдаг учраас сайхан яриаг шимтэн сонсох гэсээр байгаад их ярьдаг болгочихсон. Ямар сайндаа АНУ-н еронхийлөгч асан Рональд Рейган Женерал Моторс компанийг сурталчилж өдөрт 14 удаа ярьдаг байсан. Ингэж ярихдаа яаж хэрхэн ярих вэ гэж бодож бэлддэг байжээ. Лектор С.Ганбаатар Монголд хамгийн олон лекц уншсан. Тэрбээр нэгхэн жилийн дотор улсын чанартай хорь гаруй лекцийг уншсан байдаг. Олон нийтийн өмнө ажил төрлөө ярьж байгаа хүнд, эсвэл эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байгаа хүнд юу ярих нь чухал байдаг бол лектор хүний хувьд юуг яаж ярих нь ихээхэн чухал. Эцсийн дүндээ юу ярих нь хамаагүй хэрхэн яаж ярих нь чухал болдог. Сайн лекторууд ярьж байгаа зүйлдээ сонсогчдыг хүчтэй татан оруулж, юу л ярина толгой дохин хүлээн зөвшөөрүүлж, хөтөлж чаддаг. Лектор хүмүүс сонсогчдын сэтгэл хөдлөлийг хүчтэй бий болгож сонсох хурд ярих хурдаас түрүүлдэг ч яриа болгоноо бодуулах боломжийг төрүүлдэггүй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)